АЙЗЭН ДУУНЫ МЭНДЧИЛГЭЭ

Өнгөрөгч 04-р сарын 10 нд  Гучин-Ус сумын ЕБС -ийн багш, сурагчдын төлөөллийн хамтаар 24 дэх удаагийн “АЙЗЭН ДУУ” олон улсын арга хэмжээнд зориулсан ээлжит дүрс бичлэгийг амжилттайгаар хийсэн билээ.

Уг дүрс бичлэг нь жил бүрийн 5 дугаар сарын 5 ний өдөр Япон улсын Оомото төвийн хаврын хамгийн том баяр болох “Мирокү Таисаи ” /майдар бурхны баяр/ -н үеэр Япон улсын болоод Олон улсын сүсэгтэн олон, зочид төлөөлөгчдөд хүрдэг билээ. Оомото Монгол Төв нь байгуулагдсан цагаасаа, энэхүү хүндтэй арга хэмжээнд идэвхтэй оролцож Монгол төвийн гишүүд дэмжигчийн хамтаар бусад найз нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн “Айзэн Дуу” арга хэмжээнд идэвхтэй оролцсон Гучин ус сумын ЕБС-н  нийт багш сурагч хамт олонд талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




Харилцагчид